АСЕМ-ын ээлжит хурлыг Монголд анх удаа зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын ээлжит хурлыг Монголд анх удаа зохион байгуулна

Aзи Европын орнуудын цагаачлалын албадын удирдах ажилтны аравдугаар хурал Монгол Улсад анх удаагаа болох гэж байна. Өнгөрсөн жил Брюссель хотноо болсон АСЕМ-ын есдүгээр хуралд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Д.Мөрөн тэргүүдтэй төлөөлөгчид оролцоод ирсэн. Тэд энэ үеэр АСЕМ-ын ээлжит 10 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтээ уламжилж, бэлтгэл ажлынхаа талаар бүсийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байна. Манай хүсэлт бүсийн болон нэгдсэн хуралдаанаар санал нэгтэйгээр дэмжигдэж энэ сарын 5-7-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг хуралд дэлхийн улс орнуудаас 100 гаруй төлөөлөгч оролцож, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгсдэд ял шийтгэл ногдуулах эрх зүйн орчин ба цагаачлалын бодлогыг боловсронгүй болгох, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн ба эх орны хөгжилд гадаадад амьдарч буй монголчуудын оролцоо зэрэг сэдвээр ярилцах аж. Мөн гуравдагч орны иргэдийн хууль бус шилжин суурьшилт, хууль бус хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх гэсэн сэдвүүдээр ярилцах юм. Дээрх сэдвүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа орнууд туршлагаасаа хуваалцаж санал солилцох юм байна. “ASEM-Asia-Europe Meeting” гэсэн үгийн товчлол бөгөөд  улс төр эдийн засаг, геополитикийн салбарт Ази, Европ тивийн улс орнууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх нөхцлийг хэлэлцэх зорилгооор анх Франц, Сингапурын санаачлагаар үүсгэн байгуулагдсан юм байна.  Манай улс 2007, 2008, 2010 онд болсон АСЕМ-ын орнуудын цагаачлалын албадын удирдах ажилтны ээлжит хуралд амжилттай оролцож, цагаачлал, шилжилт хөдөлгөөн, суурьшилтын талаарх Засгийн газрын бодлого, чиглэлийг тайлбарлан таниулж иржээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж