
Парламентын сэтгүүлчдийн холбоо Монголбанктай хамтран есдүгээр сарын 7-нд “Төрийн мөнгөний бодлого” сэдвээр парламентын сурвалжлагчдад зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтын үеэр сэтгүүлчид мөнгөний бодлоготой холбоотой онолын мэдлэгээ дээшлүүлж, мөн энэ сэдвийнхээ хүрээнд илтгэл сонсох юм байна. Ингэснээр жил бүрийн улсын нэгдсэн төсөвтэй хамт УИХ-аар хэлэлцэгддэг Төрийн мөнгөний бодлогын баримт бичгийн талаар зохих төвшний мэдлэг, мэдээлэлтэй болж, тэр хэрээр олон нийтэд энгийн хэлбэрээр хүргэх бололцоо сэтгүүлчдэд нээгдэнэ гэж сургалт зохион байгуулагчид үзэж буй юм. Мөн сургалтын дараа сэтгүүлчид төв банкны удирдлагатай зангиагүй уулзалт хийж, ярилцлага авах бололцоо ч байх ажээ.