45-аас дээш насны иргэдийг ажилтай болгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

45-аас дээш насны иргэдийг ажилтай болгоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2011 оныг “Хөдөлмөр  эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан 45-аас дээш насны иргэдийг ажлын байраар хангах тусгай хөтөлбөрийг Нийслэлийн хөдөлмөрийн газраас боловсруулжээ. Энэ ажлын хүрээнд “нэг ажил-нэг ажлын байр” зорилт дэвшүүлж хөдөлмөрийн газарт бүртгэлтэй 45-аас дээш насны иргэдийг сул орон тоонд зуучлах, ажил олгогч нартай хамтран ажиллахаар болсон аж.  Түүнчлэн байнгын болон түр ажлын байранд 35 мянга, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд цагийн ажилд 20 мянган оюутныг зуучлах, нийтийг хамарсан ажилд 15 мянган иргэнийг тус тус хамруулах төлөвлөгөөг гаргасан байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 30 мянган хүн ажил идэвхитэй хайж бүртгүүлсэн байдаг. Эдгээрийн 72 хувь нь сонирхсон ажилдаа хөдөлмөрийн газраар дамжуулан зуучлуулсан гэх тооцоо бий.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж