Ами анхны цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Ами анхны цомгоо гаргана

Оросын нэрт хєгжмийн зохиолч Римский Корсаковын “Хэдгэний нислэг”, алдарт “Can Can”
бүжгийн хөгжим болон хөгжмийн
зохиолч
З.Хангалын “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг шинэлэг өнгө
аясаар найруулан төгөлдөр хуурын гоцлол
 болгон тоглож, дэлгэцнээ амилуулсан төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами уран бүтээлийн анхны цомгоо
гаргахаар болжээ. Есдүгээр сард олны сонорт хүргэхээр төлөвлөөд байгаа уг
цомогт нь дэлхийн болон Монголын шилдэг бүтээлийн дээжсийг өвөрмөц дуугаралтаар
найруулан хүргэх аж. Дашрамд сонирхуулахад, тэрбээр энэ сард тохиох Хөдөлмөрийн
баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав өвөөгийнхөө
85 насны ой болон түүний зохиосон “Маамуу нааш ир” дууны 55 жилийн ойд зориулж,
төгөлдөр хуурын гоцлол хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тун удахгүй төгөлдөр
хуурч Амигийн хаан хуурын гайхалтай аялгуунаас бүтсэн цомог эгшиглэх нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж