“American school”-ын 9 сарын 1

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

“American school”-ын 9 сарын 1

Өнөөдөр есдүгээр сарын сарын 1. Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхэд бүхэн анги хамт олон багш нартайгаа хурдхан уулзахсан гэсээр сургууль руугаа яарна. Зайсанд байрлах Улаанбаатар хотын хамгийн том ерөнхий боловсролын сургууль болох “American school of Ulaanbaatar”-ыг зорилоо. Сургуулийн гадаах авто машины зогсоолд сүүлийн үеийн ганган чамин, төмөр хүлгүүд сүлжилдэнэ. Тус сургуулийн сурагчид ганган унаа хөлөглөн ийн сургуульдаа ирцгээх юм. Баячуудын хүүхдүүд хичээлийн шинэ жилээ их л энгийн угтдаг дүр зураг харагдана. Баглаа цэцэг барин сургуулиа зорих сурагч цөөхөн байв. Эцэг эхийнхээ машинаас “год” хийн бууж, хэвлүүхэн алхсаар тус тусийнхаа ангийг зорьж байлаа.

“American school of Ulaanbaatar” сургуулийн есөн сарын 1-ний зургийг энд дарж сонирхоно уу.

Харин “Орчлон” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд олны танил эрхмүүд хүүхдүүдийнхээ хамт ирсэн байлаа. Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Шинэ үе” продакшны жүжигчин Н.Ариунболд нар охиноо дагуулан ирсэн бол “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, улсын арслан Х.Мөнхбаатар нар мөн л бяцхан үрсийнхээ хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд нь оролцохоор ирсэн байлаа.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж