
Буудал зарлах үүрэгтэй жолоочийн чанга яригч нь ажиллахгүй байгаа 86 автобус, гадна цэвэрлэгээ хийгээгүй 39, дотор цэвэрлэгээ хийгээгүй 21 автобус байсныг эцсийн буудалд зогсох үед нь цэвэрлүүлсэн байна. “Автобус-1” компанийн 45 автобуснаас 54, “Тэнүүн дэлгэр” компанийн 7 автобус шалгалтад орсноос 22, “Эрдэм транс” компанийн 20 автобуснаас 36, “Тэнүүн Огоо” компанийн 27 автобуснаас 40, “Мон кара” компанийн 14 автобусыг шалгахад 35 зөрчил тус тус илэрсэн байна.
Автобуснуудаа үйлчилгээнд гаргахдаа харьцангуй сайн бэлтгэж ажлаа эрчимжүүлж байгаа компанид “Сутайн буянт”, “Автобус-3” оржээ.