Өнөөдөр есдүгээр сарын 1

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр есдүгээр сарын 1

Зуны зугаатай өдрүүдийг ардаа орхисон
хүүхэд багачууд, залуус өнөөдөр сургууль цэцэрлэгтээ гоёлоо өмсөн очно.
Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын амьдралынх нь бас
нэгэн түүх, хичээлийн шинэ жил эхэлж байгаа нь энэ. Ингээд өнөөдөр эрдэм
номынхоо их өргөөг зорьж байгаа хүүхэд багачууддаа ихийг сурч, эрдэм
мэдлэгийн эзэд болоорой гэж хүсэн ерөөж байна.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр төрийн өндөрлөгүүд хүүхэд
багачуудтайгаа уулзаж, хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог
уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011-2012 оны
хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан уламжлал ёсоор хоёрдугаар цагийн
теле хичээлийг “Монголын сайхан орноор” сэдвээр заахаар болоод байна.
Энэ жилийн теле хичээлийг өнөөдөр 09 цаг 15 минутад МҮОНТ-ийн 600-гийн
студиэс орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн
дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал” зэрэг сэдвүүдээр
хичээл заасан билээ. “Монголын сайхан орноор” теле хичээлээр Монгол орны
үзэсгэлэнт байгаль, баатарлаг хүн зон, хосгүй гайхамшигт өв соёл, мянга
мянганыг өртөөлөн ирсэн монгол ёс, зан заншлын талаар ярих юм.

Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  нийслэлийн 48-р дунд сургууль болон
МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол  Ерөнхий сайд
С.Батболд Дамбадаржаад байрлах нийслэлийн 58 дугаар дунд сургуулийн
хичээлийн нээлтийн арга хэмжээнд оролцож, шинэхэн сурагчидтай мөнгөн
хонх цохих юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж