Бьенс Гаванас: Эмэгтэйчүүд хар тивийг өөрчлөх чадвартай

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Бьенс Гаванас: Эмэгтэйчүүд хар тивийг өөрчлөх чадвартай

Африкийн холбооны нийгмийн асуудал эрхэлсэн комиссар Бьенс Гаванас, Засгийн газрын бус зарим байгууллагын үнэлгээгээр дэлхийн нөлөө бүхий 200 эмэгтэйн жагсаалтад багтдаг.  Түүнээс Экваторын Гвинейд болсон Африкийн холбооны 17 дугаар саммитийн үеэр “Еuronews”-ийн сурвалжлагч энэ ярилцлагыг авчээ.

Евроньюс: -Өдрийн мэнд, хатаг­тай Гаванас. Еuronews-ийн  асуул­тад хариулахаар зөвшөөрсөнд баяр­­лалаа. Асуудлуудын эхнийх нь Аф­­рикт эв нэгдэл хадгалагдан үлдэх үү?

Бьенс Гаванас: -Би Намибийн эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн. Бидний мэдэж байгаагаар Намиби нь Афрохолбооны өмнөх Африкийн эв нэгдлийн байгууллагын нэг орон нь бөгөөд Африкийн болон Намибийн чөлөөлөлтийн төлөө дэмжин тэмцэж ирсэн улс юм. Би энэ дэмжлэгийн үр ашгийг хүртсэн хүн учраас  Африкийн холбоонд очсон юм. Хөөгдөж, дүрвэгс­дийн лагерьт амьдарч явахад үнэхээр хүнд байлаа. Харин гэтэл би өнөөдөр энд нийгмийн асуудал эрхэлсэн комис­сар, тусгаар тогтносон Намибийн төлөө­лөгч гээд сууж байна. Өнөөдөр миний хувьд Африкийн эв нэгдэл бол манай тивийн хөгжилт, цэцэглэлт колонийн дарлалын эсрэг бидний тэм­цэж явсан тэр үеийнх шиг чухал. Тиймээс ч эв нэгдэл нь Африкийн холбооны үндсэн зорилтуудын нэг гэдэгт  эргэлзэх хэрэггүй. Өдгөө бид янз бүрийн хөгжлийн төвшинтэй 53 оронтой ажиллаж байна. Бидний хэл яриа, яс үндэс өөр ч би өмнөхийн адил л эв нэгдэлд итгэлтэй байна.

Евроньюс: -Энэ тивийн ирээдүй эмэгтэйчүүдээс хамааралтай юу?

Бьенс Гаванас: -Миний бодлоор, нэгдүгээрт комисст ажиллаж байгаа анхны эмэгтэй хүн болох нэр хүндтэй завшаан надад тохиолдсон. Афро комисс нь таван эрэгтэй, таван эмэгтэй­гээс бүрэлдсэн анхны олон улсын бай­гуул­лага. Хэрэв эмэгтэйчүүд бидний энэ байдлыг харж байгаа бол тэд бай­гууллага ба тивийн өөрчлөгдөж байгаа нүүр царайг харж байгаа гэ­дэгт би итгэмээр байгаа юм. Аз таа­рахад би Африкт ерөнхийлөгч болсон эмэгтэйг харсан хүн. Өмнө нь энэ гүй­цэгдэшгүй мөрөөдөл байсан. Би хэзээ ч тийм зүйлийг олж харахгүй гэж бодож явсан юм шүү. Харин одоо би өөр олон эмэгтэйчүүдийг Аф­рикийн холбоо, Засгийн газруудад төрийн янз бүрийн төвшинд гарч ирнэ хэмээн итгэхийг хүснэ. Үүнд чиглэсэн хөдөлгөөнийг бид заавал олж харна. Эмэгтэйчүүд мөргөлдөөн гаргадаггүй, харин үр дагаварт нь хэлмэгддэг гэсэн яриа байдаг л даа. Тийм ч учраас бид ярилцан хэлэлцэж байхад аль болох олон эмэгтэйчүүдийг татан оролцуулах нь чухал. Тивийн улс орны хил давсан харилцаа холбоог эмэгтэйчүүд нь тогтоосон байгаагаас ч аваад үзэхэд энэ нь ямар чухал болох нь тодорхой. Тэд эмэгтэйчүүдийг наймаалахын эсрэг хөдөлгөөнд хамтарч байсан нь хил давсан хамтын ажиллагаа юм. Тэгэхлээр энэ тивд том эв нэгдэл байна гэсэн үг. Энэ хүчинд тулгуурлах хэрэгтэй. Бид нийтийн бүтээн байгуу­лалтад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна.

Евроньюс: -Гэхдээ л тивийн эрх мэдэл эрчүүдэд байгаа шүү дээ!

Бьенс Гаванас: -Африкийн эрчүүд эмэгтэйчүүд нь тэгш эрхтэйг  ойлгох ёстой. Тивийн түүхийг мартах ёсгүй, манай тивийн чөлөөлөлтөд эмэгтэйчүүд оролцож байсныг мартах ёсгүй гэж би дандаа хэлдэг. Тэгш эрхийг хэмжих стандарт нь эрчүүдийн стандарт биш гэдгийг би ямагт хэлж ирсэн юм. Би эр хүн болох гээгүй. Надад эмэгтэй хүн байх нь таалагддаг. Намайг эмэгтэй хүн гэж хайрлаж, эмэгтэй хүн гэж хүндлэхийг би хүснэ.

Евроньюс: -Тэгээд та юу санал болгож байна вэ?

Бьенс Гаванас: -Африкийн эмэг­тэйчүүд илтгэх урлаг, гадаад төрхөөрөө хүчтэй гэж би үзүүлэх гээгүй. Тэд амга­лан араншин, тосгон ба нийгэмлэг дэх өдөр тутмын амьдралаар, хүнд хү­чир хөдөлмөрөөрөө хүч чадалтайг харуулах хүсэлтэй. Миний бодлоор тэдний амьдрал шилдэг байх ёстой. Би шидэт саваатай болоод тивдээ хүргэн манай тивд өөрчлөлт авчрах манай эмэгтэйчүүдийн чадварыг мэдрээч гэ­мээр байна. Харин тэр нь мэдрэмж нь ми­ний амьд ахуйд ирэх эсэхийг би мэдэхгүй.

Евроньюс: -Ийм шургуу тэмцэлд таны юу түлхэв?

Бьенс Гаванас: -Хэрэв би уравгар нэгэн байсан бол өнөөдөр энд суухгүй. Намиби гэх нэртэй орны хүн билээ би. Би апертеидын цаг үед өсч өндийсөн. Намайг суралцахаар оролдоход миний оюуны хэм хэмжээг хар арьстан хүүх­дийн цагаан арьстан хүүхдийнхээс доо­гуур, чи хууль, эрх зүйг давахгүй гэж на­дад хэлж байв. Гэтэл би өнөөдөр хуульч болчихсон байна. Би 18 настай байхдаа ухаан санаа маань миний арьсны өнгө, хүйсээс үл хамаарна гэж шийдсэн юм.
Евроньюс: -Euronews-ийн асуу­далд ингэж шууд хариулсанд чинь баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж