
Их, дээд сургуульд эчнээ болон оройгоор суралцах оюутнуудын сургалтын төлбөрт зориулж Хүний хөгжлийн сангаас 500 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр гаргалаа. Ингэснээр их, дээд сургууль, коллежид суралцах өдрийн ангийн оюутнууд төдийгүй орой анги, эчнээгээр суралцагчдын хувьд бүгд Хүний хөгжлийн сангаас сургалтын төлбөрөө Төрийн сангаар дамжуулан тухайн сургуулийнхаа дансанд шилжүүлэх боломж бүрдэж байна.
Хэдийгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр их, дээд сургуульд суралцаж байгаа оройн болон эчнээ ангийн оюутнуудад Хүний хөгжлийн сангаас бэлэн бус хэлбэрээр олгох 500 мянган төгрөгийг сургалтын төлбөрт нь зориулж олгоё гэсэн саналыг өмнө нь гаргаж, яамдуудаас санал авах шатанд “унаж” байсан ч Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ийнхүү дэмжлэг хүлээлээ.
Г.Дарь