
“Чамдаа” дуугаараа залуусыг байлдан дагуулж, хип хоп урлагийг Монголд нэг хэсэгтээ л эрчтэй хөгжүүлсэн “Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар сүүлийн жил урлагаас хөндийрөн хурдан морины уяа сойлгод илүүтэй анхаарах болсон сурагтай. “Дижитал” хамтлаг хэдийгээр эргэн нэгдэж 12 жилийн ойгоо энэ намар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа ч хамтлагийн ахлагч асан Баавар энэ бүрэлдэхүүнд багтсангүй. Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар хип хопод зүтгэхээ больсон гэж үү? Энэ жилийн наадам дамнан хурдан морио уралдуулсан тэрбээр моринд эргэлт буцалтгүй орсон тухайгаа ам алдсан байна лээ. Хараалын үг харамгүй олонтаа хип хоп үглэдэг түүнд харин ч хараал хэлж, хорхой ч агнаж болохгүй хурдан морь уях нарийн дэг жаяг ихэд таалагдаад байгаа гэсэн шүү.
А.Зул