Сонгуулийн хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын энэ хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр 14 цагт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, С.Оюун, Э.Бат-Үүл, Д. Одбаяр нар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьлаа. Энэ хуулийн төслөөр бол УИХ-ын сонгууль пропорциональ системээр явагдах бөгөөд Монгол улс нэг тойрог болж, сонгуульд өрсөлдөх нам бүр 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. УИХ-ын сонгуулийг өмнө нь мажоритар системээр явуулж ирсэн. Харин төрийн түшээдийн дийлэнх нь УИХ-ын 2012 оны сонгуулийг пропорциональ системээр явуулахыг дэмжиж байгаа юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж