Хөлбөмбөгийн анги нээхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн анги нээхээр боллоо

Монголын Хөлбөмбөгийн холбооноос 2011 оныг “Сургалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан МХБХ МУБИС-ийн харьяа БТДС, ҮБТДС, Мон-Алтиус зэрэг спортын сургуулиудтай хамтран хөлбөмбөгийн боловсрол эзэмшихийг хүсдэг залуучуудад зориулан шинэ анги нээхээр болжээ. Тодруулбал, хөлбөмбөгийн сургалтын ангийг тухайн сургуулийн спорт тоглоомын анги дээр түшиглэн нээж байгаа аж. Энэ хүрээнд өчигдөр МХБХ-ныхон эдгээр сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

МХБХ-ноос хамтран ажиллахаар болж байгаа сургуулиудад хөлбөмбөгийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж өгөх бол энэ ангид элссэн оюутан залууст хөлбөмбөгийн өмсгөл өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж