АНУ Яагаад “баавгайгаар” оролдоно вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

АНУ Яагаад “баавгайгаар” оролдоно вэ?

(“The Post Chronicle”, АНУ, Патрик Бьюкенен (Patrick J. Buchanan))

Таван долоо хоногийн өмнө АНУ-ын Сенат амрахдаа, Абхази ба Өмнөд Осетийг Гүржийн муж гэж санал өгөв. Ингэхдээ  “Оросын армийн эзэлсэн нутаг” гэж тодотгожээ. Оросууд тэндээс нутагтаа буцах ёстой гэнэ. Сенат санал нэгтэйгээр уг баримтыг баталжээ.

Нэг ийм  зүйл байна. Абхази, Өмнөд Осети хорин жилийн турш Гүржийн хяналтаар явсангүй. Гүрж Оросоос тусгаарлахад тэд Гүржээс салсан. Абхазууд, осетинчууд Вашингтоны хайрлаад байгаа Михаил Саакашвилийн Тбилисийн дэглэмд дургүй. Тиймээс хоёр ард түмэн саяхан тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан юм.

Тэднийг бид Тбилисийн засаглалд ор гэж шаардах  хэн гээч нь юм бэ?

175 дугаар тогтоолыг санаа­чилсан сенатор Линдси Грэм (Lindsey Graham) мэдэгдэхдээ “Оросууд Гүржийн нутаг дэвсгэрт 2008 онд орсон нь түрэмгийллийн ажиллагаа байсан бөгөөд зөвхөн Гүржийн ч эсрэг биш бүх л шинэ ардчиллын эсрэг хийсэн түрэмгийлэл” гэсэн юм.

Энэ бол неоконуудын сурталчил­гаа. Гүрж 2008 оны наймдугаар сард Өмнөд Осетид довтлон хяналтдаа авахаар оролдохдоо Оросын олон энхийг сахиулагчдыг хөнөөсөн учраас орос цэрэг энэ нутагт байгаа юм. Тэр түрэмгийллээс нь шалтгаалан Оросын арми яаралтай Гүржид орж, зарим нутаг дэвсгэрийг эзэлсэн юм.

Харин одоо Оросын цэрэг Гүржийн нутгаас гараад байгаа. Харин Абхази, Өмнөд Осетид Саакашвилийг барих хүч болон үлдсэн юм. Саакашвилийн элч төлөөлөгчид Капитолийн толгодод ухуулгаа явуулан АНУ-ыг Оросын эсрэг сөргөлдөөнийхөө талд татахаар оролдож байна. Грэм ба сенатор Жин Шахин (Jeanne Shaheen) хоёрын гаргасан тогтоолд “АНУ нь “Абхази ба Өмнөд Осетийг ОХУ-ын эзэлсэн Гүржийн муж гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэлээ. Харин оросууд тэр нутагт гүржүүдээс илүү санаархсан юм.

Тиймээс оросууд гүржүүдийг тэндээс хоёр удаа хүчээр хөөн гаргаж байлаа. Хоёр ч удаа осетин ба абхазичууд бие биендээ туслан тэднийг нутгаасаа хөөж байлаа. Яагаад бид гүржүүдэд тийшээ эргэн очиж, харийн элэгтэй эдгээр ард түмнийг захир гэж зөвшөөрөх болов? Тэд гүржүүдэд шууд үзэн ядсан маягаар ханддаггүй бил үү?

Гүржийн нутаг дэвсгэр булаан эзлэгдсэн” гэж Сенат зарлаж байгаа нь Орос эдгээр нутгийг булаан авсан гэсэн хэрэг юм. Гэхдээ Европын холбооноос хийсэн мөрдөн байцаалт 2008 оны дайныг Гүржүүд Өмнөд Осетид нэвтрэн орсноор эхэлсэн гэж тогтоосон байгаа.

Ер нь АНУ-д энэ ямар хамаатай юм бэ?

Салан тусгаарлалт, исламизм, терроризмын гал дүрэлзэж байгаа Кавказ үндэсний сонирхлынх нь амин чухал асуудал болсон Оросыг тэд яагаад өдөөд байна вэ? Энэ бүх галд автсан бүсэд өөрийгөө тодорхойлох үндэсний тэмцэл өрнөж байна. АНУ-аас ес гаруй мянган км-ийн цаана үүссэн энэ асуудлыг шийдэх нь ер нь манай хэрэг биш. Хэрэв Оросын эзэнт улс Виргинийн тусгаар тогтнолыг шаардаад түүнийг өөрийгөө тунхагласан Баруун Виргинийн Ричмондын мэдэлд оч гэж шаардсан бол Авраам Линкольн хэрхэн хүлээн авах байсан бол?

Бид хоёр нүүр гаргаж буйгаа харахгүй байна гэж үү?

Албанийн мусульманчууд Сер­бээс Косовог таслан авах цагаар сербүүд тэр нутгаа алдахгүй гэж тэмцэж байсан юм. Билл Клинтон Сербийг бөмбөгдөхийг тушаан түүнийг 78 өдөр бөмбөгдсөн билээ. Дараа нь тийш нь Америкийн цэргийг оруулан Сербээс тасарсан мужид нь  Кэмп-Бондстил гэдэг Америкийн цэргийн баазыг байгуулж байлаа.

Бид Косовогийн тусгаар тогт­нолыг хүлээн зөвшөөрөнгүүт Орос нь Абхази, Өмнөд Осетийг хүлээн зөвшөөрсөн юм. Энд тодорхой хэмжээний симметри харагдахгүй байна гэж үү? Ер нь бидэнд Ливи, Ирак, Йемен, Сомали, Афганистан ба Пакистанд асуудал хангалттай байгаа бус уу? Бидэнд Гранада эсвэл Кубаас ойрхон нутагт хэрхэн биеэ авч явахыг оросуудад заах хэрэг байна уу даа?

Өвлийн 2014 оны Олимп болох Оросын хар далайн эргийн хот Сочиг харьцуулбал,  Абхазаас манай Далласын нисэх буудал Вашингтоноос ямар зайтай байгаа юм шиг л алслагдсан байгаа. Сочигоос зүүн тийш тэнд өөрсдийн халифатыг байгуулах санаатай исламистуудын бай болсон Ингушетия, Дагестан нь бий. Кавказын алан хядагчид Москвагийн метро, Домодедово нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн юм. Нисэх буудлын дэлбэрэлтээр 35 хүн амь үрэгдэж 100 нь шархадсан. Гүржийн довтолгоог няцаах тушаал өгсөн АНУ-д нөхөрсөгөөр хандаж байгаа ерөнхийлөгч Дмитрий Медведев Оростой тулгарч байгаа хамгийн том аюул нь Кавказ гэж нэрлэсэн юм. Яагаад бид таван сая хүн амтай Гүржийн талд зогсон өөрийгөө тодорхойлох замд зогсож буй Оросын эсрэг байна вэ? Жон Кеннеди, Рональд Рейган нар оросууд Куба ба Латин Америкийн хэрэг явдалд оролцоход хэрхэн хандаж байсныг санаад бид тэдний дургүйцлийн шалтгааныг ойлгохгүй байна гэж үү?

Саакашвили довтолгоо­гоо 2008 онд Кондолиза Райсын айлчлалын дараа түүнээс ногоон гэрэл аван хийсэн гэж Медведев үзэж байна. Оросын Гадаад хэргийн сайд үзэхдээ Гүржийг дэмжсэн Сенатын тогтоол нь Тбилисид “өшөө авах сэтгэгдлийг” хөөрөгдөнө гэсэн байв.

Хэрэв Гүржийн шинэ халдлага гарвал шинэ дайн эхлэн Америкийн сенат түүний төлөө ёс зүйн том хариуцлага хүлээх болно. Энэ улс орон бусад орнуудын маргаанд төгс­гөлгүй оролцохоо болихгүй нь ээ?

Патрик Бьюкенен – «Churchill, Hitler and The Unnecessary War» (Черчилль, Гитлер ба хэрэггүй дайн) номыг  зохиогч.

Материалын нэр: Why Are We Baiting the Bear?

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж