Иран шинэ АЦС ашиглалтанд оруулна

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Иран шинэ АЦС ашиглалтанд оруулна

Ираны Атомын эрчим хүчний газрын тэргүүн Ферейдон Аббаси даваа гаригт мэдэгдэл хийж, энэ намрын сүүлээр Иран улс “Bushehr” атомын цахилгаан станцыг ашиглалтанд оруулна гэлээ.
Аббасигийн мэдэгдэлд “ОХУ-д үйлдвэрлэсэн цөмийн цахилгаан станцын хөдөлгүүрийг турших анхан шатны туршилт амжилттай болсон ч цаашид бүх шатны туршилтыг явуулахад нэлээд хугацаа шаардлагатай” гэсэн байна. 
Иран улс дотооддоо дахин хэд хэдэн цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа ба энэ тухай хэлэлцээрийг ОХУ-тай эхлүүлээд байна. Түүнчлэн Иранд атомын цахилгаан станц барих төсөлд бусад орнууд тэр дундаа Барууны орнуудаас оролцох боломж нээлттэй байгаа ажээ.


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж