
Харин шинжээчид инфляцийг 2011 оны эцэст 9.1 хувь, 2012 оны II улиралд 10.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Инфляцийн хүлээлтийн чиглэлийн индексээс харахад 2011 оны II улиралд иргэдийн дунд үнийн төвшин хурдацтай өснө гэсэн хүлээлт өмнөх судалгааны үр дүнгүүдээс нэмэгджээ. Энэ нь иргэдийн дунд үнийн төвшин хурдацтай өснө гэсэн хүлээлт нэмэгдэж байгааг илтгэж байгаа аж.
Түүвэр судалгааны үр дүнд иргэдийн дийлэнх нь зээлийн хүүний түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд хадгаламжинд мөнгөө байршуулахад хараахан тохиромжтой үе биш хэмээн үзсээр байна. Мөн төгрөгийн бусад валюттай харьцах нэрлэсэн ханш чангарна гэж үзэж буй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
ААН, байгууллагуудын дийлэнх нь 2011 оны эхний хагас жилд бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь эрэлт бага зэрэг өссөн гэж үзжээ. Харин ирэх хагас жилд тэдгээрийн тал хувь нь эрэлт нэмэгдэнэ гэж хүлээж байна. Түүнчлэн ААН-үүдийн ихэнх нь ирэх хагас жилд ажилчдын тоондоо өөрчлөлт оруулж, цалингийн төвшингээ өсгөх төлөвлөгөөгүй байна.
Шинжээчид 2011 оны сүүлийн хагас жилд эдийн засаг өсч, сарын дундаж нэрлэсэн цалин тасралтгүй нэмэгдэнэ гэж үзжээ. Мөн мөнгөний нийлүүлэлт ирэх онд аажмаар өсөх бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш тогтмол чангарах бол юаньтай харьцах нэрлэсэн ханш харьцангуй тогтвортой байхаар таамаглаж байна.
Төв банкнаас хийсэн дээрх судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
http://www.mongolbank.mn/documents/moneypolicy/InflationReport/201106.pdf