Багш эмэгтэй найман хүүхэд гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Багш эмэгтэй найман хүүхэд гэмтээжээ

Хятадын Шанхай хотод хөдөөнөөс шилжиж ирсэн ажилчдын хүүхдүүдийг асардаг асрамжийн төвийн нэгэн ажилчин эмэгтэй хүүхдүүд рүү хутга барин дайрч, гурваас дөрвөн насны найман хүүхдийг гэмтээжээ. Уг халдлага даваа гаригийн үд дунд Шанхайн Минханг дүүрэгт гарсан бөгөөд гэмт этгээдийг цагдаа нар баривчилж, хориод байна.

Өнгөрсөн 2010 онд Хятад улсад сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд рүү дайрч халдсан хэргүүд цөөнгүй гарснаас жишээ дурьдахад, 2010 оны гуравдугаар сард Нинпинг хотын нэгэн хорооны эмч найман хүүхдийг хутгалж амийг нь хороосон хэрэг гарч, гэмт хэрэгтнийг сарын дараа цаазаар авчээ.

Түүнчлэн уг хэргээс хоёр сарын дараа Ханжун хотын хүүхдийн цэцэрлэгт нэгэн этгээд халдаж, долоон хүүхэд болон хоёр насанд хүрсэн хүний аминд хүрсэн байна. Энэ мэтчилэн удаа дараа гарсан халдлагуудаас үүдэж, Хятадын удирдлагууд сургууль, цэцэрлэгүүдийн аюулгүй байдлыг чангатгахыг үүрэг болгоод байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж