Г.Эрхэмбаяр арслан цолны найр хийв

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Г.Эрхэмбаяр арслан цолны найр хийв

Дөрвөн том ой давхацсан улсын баяр наадмаар есөн даван үзүүрлэж улсын арслан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх, улсын арслан Г.Эрхэмбаярын арслан цолны наадам өнгөрөгч ням гаригт төрөлх сум болох Мандалд боллоо. Шинэ арслангийн цолны наадамд хоёр насны хурдан морины уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан болсон юм. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат ИНЕГ, “Дүнжингарав” дэвжээний бөх” улсын начин Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Ч.Баянмөнх, Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар үлдсэн юм. Наадмын үеэр “Монголын алт” компаниас 78 сая төгрөг өгсөн бол сумын нутгийн зөвлөлөөс сумандаа баригдаж байгаа гурван өрөө байр бэлэглэсэн байна. “Монголын алт” компаниас өгсөн 78 сая төгрөгийн хувьд Сэлэнгэ нутгаас 78 жилийн дараа арслан цолтон мэндэлснийг билэгшээж өгсөн байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж