Обама америкчуудад ”Айрин” шуурганы талаар ярьж өгөв

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Обама америкчуудад ”Айрин” шуурганы талаар ярьж өгөв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 28-нд халуун орны далайн “Айрин” шуурга болж байгаа нутгийн америкчуудад хандан шуурганы хүч буурсан ч болгоомжтой байхыг анхаарууллаа. Гамшгийн үр дагавар хэсэг хугацаанд мэдрэгдэнэ гэж тэр хэлэхдээ “Энэ нь төгсөөгүй байна” хэмээн сануулсныг Associated Press ишлэн мэдээлэв.

Онцгой байдалд удирдах холбооны агентлагийн (FEMA) ажиллагааг тэр сайшаагаад тус агентлаг бусад албадтай ажлаа зохицуулан бэлтгэлтэй байгаагүй бол хохирол, сүйрэл их байх байсныг тэр хэлэв. Одоо шуурганд нэрвэгдсэн нутаг дэвсгэрт цахилгааны тасалдал  үргэлжилж, мөн үер болж магадгүй байгаа нь сэтгэл түгшээж байна гэж ерөнхийлөгч мэдэгджээ.

“Айрин” шуурга АНУ-ын зүүн эрэгт наймдугаар сарын 27-нд орж ирсэн ба онц байдлыг Хойд Каролина, Мэриленд, Виржиниа, Делавэр, Нью-Жерси, Нью-Йорк, Коннектикут, Массачусетс, Род-Айленд ба Нью-Гемпшир зэрэг 10 мужид зарласан байв. Бараг 8000 гаруй нислэгийг хойшлуулж, шуурганы бүсэд бүх нисэх буудлыг хаасан байв. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон том хотуудад нийтийн тээврийг зогсоосон байв. Тэр нь Бостон, Нью-Йоркийн түүхэнд анхны тийм тохиолдол болов. Гамшгийн бүсээс олон хүнийг аюулгүй газар нүүлгэсэн байв. Зөвхөн Нью-Жерси мужийн эрэг орчмоос нэг сая хүнийг нүүлгэжээ. CNN мэдээлснээр эх газрын гамшгийн бүсэд дөрвөн сая хүн цахилгаанаар тасалдлаа. Урьдчилсан дүнгээр хохирол тэрбумаар яригдаж байна. Гамшигт хамгийн хүчтэй нэрвэгдсэн муж нь Нью-Жерси болов.

AP агентлаг мэдээлснээр байшингийн бүтээгч элементүүд ба мод унасны улмаас 18 хүн амиа алдаад байна. Наймдугаар сарын 29-ны өглөөнөөс Нью-Йорк ба Бостон хотноо нийтийн тээвэр ажиллаж эхлэв. JFK ба Newark  нисэх буудлууд өглөөний зургаан цагаас, LaGuardia долоон цагаас нээгдэв. Урьд өдрийн 15 цагт Нью-Йоркийн мэр Майкл Блумберг хотын нам дор газраас нүүсэн хүмүүст гэртээ очихыг зөвшөөрсөн байлаа. Наймдугаар сарын 28-нд шуурганы зэрэглэлийг халуун орны салхи болгон бууруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж