“Аль-Каида” Алжир дахь аллагын хариуцлагыг хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

“Аль-Каида” Алжир дахь аллагын хариуцлагыг хүлээв

Наймдугаар сарын 26-ны өдөр Алжирийн Шершель хотноо хийгдэн 18 хүний амийг авсан аллагын хариуцлагыг “Исламын Магриб дахь Аль-Каида” өөртөө авсан тухай Agence France-Presse мэдээлсэн байв.

“Исламын Магриб дахь Аль-Каида”-гийн мэдээлэл хариуцсан гэх  Салах Абу Мохаммад гэдэг хүн уг мэдээг дамжуулсан байна. Тэр довтолгооны зорилго нь Алжирийн дэглэмийн бэлгэдэл болсон цэргийн академи гэсэн байв. Тэд Алжирийн эрх баригчдыг Ливийн хөөгдмөл лидер Муаммар Каддафийг дэмжлээ гэж буруутгасан байв.

Ийм маягийн мэдэгдлийг Ливийн босогчид хийж Алжирийн Засгийн газар өөрсдийн хөлсний цэргээ Каддафид илгээн түүнд орогнол өгөх гэж байна хэмээн буруутгасан юм. Алжирийн эрх баригчид энэ бүгдийг эрс үгүйсгэжээ. Наймдугаар сарын 26-ны орой хийгдсэн аллагаар тэсрэх төхөөрөмжтэй машин цэргийн академийн дэргэд дэлбэрч дараа нь хүмүүс цугларсны дараа мотоциклтай амиа золиослогч тэдний дунд бөмбөг тэсэлжээ. Нийт 18 хүн үрэгдсний 16 нь цэргийнхэн байв. Харин “Исламын Магриб дахь Аль-Каида” энэ террорист ажиллагаагаар 36 хүнийг устгаж, 35 нь шархадсан гэж мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж