
Уорен Баффет нэг өдрийн дотор Bank of America-д хөрөнгө оруулан $1,3 тэрбумыг олжээ. Баффетын Berkshire Hathaway компани өмнө нь тус банкны дээд зэрэглэлийн 50 мянган хувьцааг таван тэрбум доллараар авахаар тохиролцсон байлаа. Хувьцааг жилийн зургаан хувийн ашигтай байхаар худалдан авсан ба төлбөр хийсний шагнал нь таван хувь болох ёстой гэнэ. Үүний хажуугаар хөрөнгө оруулагч хувьцааны зарим хэсгийг тогтоогдсон үнээр буюу 700 мянган ердийн хувьцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн тус бүрийг нь 7,14 доллараар 10 жилийн дотор авах варрантын эрхтэй болсон байна. Энэ мэдээний улмаас BofA хувьцааны үнэ 13 хувиар нэмэгдэн 7,9 ам.доллар болжээ. Хэрэв Баффет хувьцааг аваад маргааш өдөр нь зарсан бол 1,3 тэрбум долларын ашигтай байсан гэнэ.
Баффетын худалдан авсан дээд зэргийн хувьцаа нь 3,53 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн ба варрант нь арилжааны төгсгөлд 7,65 долларын ердийн хувьцааны үнээр 2,73 тэрбум хүрчээ. Энэ мэдээний дараах арилжаагаар нэг хувьцааны үнэ 8,88 доллар болтол өссөн байв. Үр дүнд нь жилийн үнэлгээгээр хөрөнгө оруулалтын ашиг 9000 хувь болжээ. Энэ жилд 48 хувиар унаад байсан уг банкны хувьцаа нэг өдрийн дотор шууд 26 хувиар нэмэгдсэн байна. Энд бодит биш “цаасан орлогын” тухай яригдаж байгаа нь мэдээж хэрэг. Жилийн эхний хагас жилд 7,4 тэрбумын хохирол амссан Bank of America банк одоо хөрөнгө оруулах хамгийн таатай байгууламж болж байна.