
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Цогтдэлгэр энэ сарын 7-нд Улсын Филармонийн концертын танхимд Монгол улсын морин хуурын чуулгатай хамтарсан “Хайраа би…” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний дөрөв дэх удаагийн бие даасан бөгөөд сонгодог тоглолт гэдгээрээ онцлог аж. Энэхүү уран бүтээлийн үдэшлэгт нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг нараас гадна Италийн алдартай “Турандот” дуурийн “Клапийн ари”, “Nessun Dorma”, “Dichitenchello” зэрэг дуулаачийн ур чадварыг шаардсан сонгодог бүтээлийг эгшиглүүлэх юм.
“Хайраа Би” тоглолтод удирдаач Д.Түвшинсайхан тэргүүтэй Монгол улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, соёлын тэргүүний ажилтан П.Хэрлэн, “Voice” групп зэрэг мэргэжлийн уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна.
М.Урин