Цэцэрлэгийн хүүхдүүдийг цаасны хутгаар гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдүүдийг цаасны хутгаар гэмтээжээ

Хятадын Шанхай хотын цагаачдын голдуу хүүхдийн цэцэрлэгийн ажилтан эмэгтэй тус төвийн найман хүүхдийг цаасны хутгаар сийчиж гэмтээсэн хэрэг гарсан талаар орон нутгийн хэвлэлээр мэдээлж байна. Энэхүү хэрэг Шанхай хотын Минхан дүүрэгт өнөөдөр үдийн алдад гарсан бөгөөд цагдаа нар эмэгтэйг баривчилжээ.

Өмнө нь, 2010 онд нэгэн этгээд дунд сургууль руу дайран орж, хүүхдүүд рүү халдаж байсан хэрэг гарч байсан юм. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Хятадын Нинпин хотноо болсон уг хэргийн үеэр орон нутгийн эмч Жен Миншен гэгч найман хүүхдийн аминд хүрч байсан. Аймшигт хэрэг үйлдсэнээс хойш нэг сарын дараа түүнийг цаазаар авсан юм. Харин тэр хэргээс хойш хоёр сарын дараа Ханжун хотод нэгэн этгээд хоёр том хүн, долоон хүүхдийн амийг хөнөөгөөд улмаар өөрийгөө егүүтгэсэн хэрэг ч гарч байлаа. Эдгээр харамсалтай хэргийн улмаас Хятад даяар дунд сургууль, цэцэрлэгүүдийн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг өндөржүүлэх арга хэмжээ авах болсон юм.

Орон нутгийн “Xinmin Evening News” хэвлэлд мэдээлснээр цэцэрлэгийн ажилтан бүсгүй цаасны хутгаар хүүхдүүдийг зүсч, шархдуулсан бөгөөд гэмтсэн хүүхдүүд бүгд 3-4 настай балчир үрс байжээ. Тэдгээр хүүхдийн нэг нь хүнд гэмтсэн гэнэ. Гэмтээсэн эмэгтэй нь тус цэцэрлэгт нэлээд хэдэн жил ажилласан бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй ажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж