
Өмнө нь, 2010 онд нэгэн этгээд дунд сургууль руу дайран орж, хүүхдүүд рүү халдаж байсан хэрэг гарч байсан юм. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Хятадын Нинпин хотноо болсон уг хэргийн үеэр орон нутгийн эмч Жен Миншен гэгч найман хүүхдийн аминд хүрч байсан. Аймшигт хэрэг үйлдсэнээс хойш нэг сарын дараа түүнийг цаазаар авсан юм. Харин тэр хэргээс хойш хоёр сарын дараа Ханжун хотод нэгэн этгээд хоёр том хүн, долоон хүүхдийн амийг хөнөөгөөд улмаар өөрийгөө егүүтгэсэн хэрэг ч гарч байлаа. Эдгээр харамсалтай хэргийн улмаас Хятад даяар дунд сургууль, цэцэрлэгүүдийн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг өндөржүүлэх арга хэмжээ авах болсон юм.
Орон нутгийн “Xinmin Evening News” хэвлэлд мэдээлснээр цэцэрлэгийн ажилтан бүсгүй цаасны хутгаар хүүхдүүдийг зүсч, шархдуулсан бөгөөд гэмтсэн хүүхдүүд бүгд 3-4 настай балчир үрс байжээ. Тэдгээр хүүхдийн нэг нь хүнд гэмтсэн гэнэ. Гэмтээсэн эмэгтэй нь тус цэцэрлэгт нэлээд хэдэн жил ажилласан бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй ажээ.