
Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний 310-р ангид алба хааж байсан байлдагч, 21 настай Т сум алдаж, өөрийгөө гэмтээсэн хэрэг энэ сарын 27-ны өдөр 10.00 цагийн орчимд гарсан байна. Тэрбээр сум алдах үедээ харуулд гарч байжээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр байлдагч Т амиа хорлох сэдэл агуулаагүй, санамсар болгоомжгүйгээс сум алдсан байж болзошгүй гэнэ.
С.Отгон