
Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр III байранд амьдардаг аав, ээж, охин гурвыг олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч баасан гаригийн шөнө гарсан талаар бид мэдээлсэн. Тэдний гэр бүлээс амьд үлдсэн 16 настай хүүгийн мэдүүлгийн дагуу уг хэрэгт сэжиглэгдэж байсан, талийгаачийн охин М-ийн хамтран амьдрагч м.Эрхэмбилэг гэх залууг цагдаагийнхан өнөөдөр Нарантуул захаас баривчилжээ.
Сэжигтнийг Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, эрэн сурвалжилсны дүнд өнөөдөр саатууллаа. Сэжигтнийг саатуулсан учир хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлжээ.
С.Отгон