Непал улс шинэ ерөнхий сайдтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Непал улс шинэ ерөнхий сайдтай боллоо

Непалийн парламент Мао Зэдуны коммунист үзэл баримтлалыг дэмжигчдийн тэргүүн Бабурам Бхаттарайг олонхийн саналаар ням гаригт ерөнхий сайдаар сонголоо. Өдгөө 57 настай Бхаттарай нь Непалийн нэгдсэн коммунист намын дэд даргын албан үүргийг хашиж байсан нэгэн бөгөөд 2008 онд Непал улс бүгд найрамдах засаглалтай болсноос хойш сонгогдож буй дөрөв дэх ерөнхий сайд юм. Тэрбээр сонгуулийн дүн гарсны дараа хийсэн мэдэгдэлдээ Непалд энх тайван байдлыг бий болгохын төлөө бүхнээ зориулж, урт удаан хугацаанд хүлээгдсэн шинэ үндсэн хуулийг батална гэлээ. 

Архитектор мэргэжилтэй, бүс нутгийн төлөвлөлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Бхаттарай парламентын танхимаас нийт 340 санал авч, өрсөлдөгч Рам Чандра Поуделыг илт давуу ялсан бөгөөд Непалийн өмнөд хэсгийн намуудаас ихээхэн дэмжлэг авсан байна.

Непалд 1996-2006 оны хооронд Мао Зэдуны үзлийг баримтлагчид иргэний дайн өдөөж, энэ үеэр 16 мянга гаруй хүн үрэгдсэн тооцоо байдаг. Харин 2008 оноос хойш Непал улс бүгд найрамдах засаглалтай улс болох хатуухан сорилттой нүүр тулгарч, улс төрийн намууд шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа. Намууд үндсэн хуулийн төслийг боловсруулах эцсийн хугацааг хоёр удаа сунгаж хойшлуулаад байгаа ба эцсийн хугацаа нь энэ лхагва гаригаар тасалбар болж байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж