VW “Bulli”-ийг дахин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

VW “Bulli”-ийг дахин үйлдвэрлэнэ

Автомашин үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгчдийн нэг Volkswagen компаний Type 2 загварын автомашин нь 1960-аад оны үед Америкт Микроавтобус нэрээр, Германд Bulli нэрээрээ ид танигдаж байсан. Харин 2001 оноос эхлэн уг загварыг үйлдвэрлэхээ больсон ч, 2011 оноос дахин сайжруулж, үйлдвэрлэхээр болсон байна.

 Хуучны Type 2 загвар нь зорчигчийн 9 суудалтай байсныг халж, Bulli  шинэ загвар нь 4 хаалгатай 5 хүний суудалтай болсон байна. Bulli нь 85 kW хөдөлгүүртэй тул цагт 186 миль хурдлах чадалтай ба холын замд хий болон түлшний аль алийг ашиглах боломжтой юм. Түүнчлэн машины урд хэсэгт Apple-ийн iPad суурилуугчтай ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж