Оюуны өмчийг хөгжүүлэхэд үндэсний стратеги хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийг хөгжүүлэхэд үндэсний стратеги хэрэгтэй

“Инновацийг хөгжүүлэх оюуны өмч” сэдвийн дор Монгол, Хятадын хамтарсан VI хурал Төрийн ордонд болж байна. Энэхүү хурал нь Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2005 онд байгуулсан Оюуны өмчийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг аж.

Хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдын хувьд Монгол Улс оюуны өмчийг хөгжүүлэх үндэсний стратегийг боловсруулж, УИХ-аар батлах шаардлагатай гэсэн санаачилгыг гаргаж байна. Энэ асуудлыг Оюуны өмчийн газар олон жилийн туршид хөндөж, судалгаа хийлгэж байгаа ч хууль, эрх зүйн хүрээнд боловсруулах шатанд хараахан хүргээгүй байгаа аж. Гэтэл өмнөд хөрш болох БНХАУ ойрын таван жилд оюуны өмчийг хөгжүүлэх чиглэлээр тэр дундаа инновацийг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж буй. Монгол Улсын хувьд хурдан хугацаанд хөгжиж дэвшихэд инновацийн хөгжлийг дэмжих тэтгэх явдал чухал байгаа. Улстөрчдийн хүсэл эрмэлзэл ч бас байх ёстой, тиймээс ойрын хугацаанд УИХ-аас баталж гаргах хууль бол Оюуны өмчийг хөгжүүлэх үндэсний стратеги хэмээн хуралд оролцогчид тэмдэглэлээ.
 
Энэ удаагийн хуралд манай улсын эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулиуд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид, БНХАУ болон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж