“Нисванис”-ын фен клуб ойн баяраа тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

“Нисванис”-ын фен клуб ойн баяраа тэмдэглэнэ

“Нисванис” хамтлагийн “Oxygen” буюу “Хүчилтөрөгч” нэртэй фен клубынхан ирэх есдүгээр сарын 18-нд “C1” телевизийн “Студи-2”-т зургаан насныхаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан “Нисванис”-ийн фен клубын зургаан насны ойн тоглолт хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт “Jokers Wild” хамтлаг “Нисванис” хамтлагийн дуунуудыг өөрсдийн урсгалаар дуулж сонирхуулах бол хоёрдугаар хэсэгт “Нисванис” хамтлаг өөрсдийн шилдэг болон шинэ уран бүтээлүүдээрээ фэнүүддээ бэлэг барихаар зэхжээ. Ойн баярын тоглолтын тасалбар 6000 төгрөгийн үнэтэй бөгөөд есдүгээр сарын 1-нээс “Hi-Fi Megastore”-оор худалдаалагдах ажээ. Эхний 100 худалдан авалтад “Нисванис” хамтлагийн зурагт хуудас бэлэглэх юм байна. Мөн тоглолтын үеэр "NISNIS MERCH" буюу "Нисванис" хамтлагийн зурагтай богино ханцуйтай цамц, плакат бусад зүйлс тэр дундаа Л.Энх-Амгалан "Үргэлжлэл бий…" номыг худалдаалах гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж