Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Уилл Смит кино урлагаас залхсан бололтой. 2005 онд бие даасан цомгоо гаргаад л хөгжмөөс хөндийрч дэлгэцийн урлагт хөл тавьсан түүнийг өнгөрснөө эргэн санагалзахад чухам юу нөлөөлснийг хэлж мэдэхгүй ч Уилл Смитийг сүүлийн хэдэн сарын турш дуу бичлэгийн студиэс салахгүй байгааг нь анзаарсан үзэгчид дор бүрнээ л нэг янзын тайлбар хийж суугаа гэнэ. Тэр ч бүү хэл түүнийг шинэ дууны найруулга дээр ажиллаж буйг нь ч хэдийнэ мэдэцгээсэн аж. Мөн хип хопт гол өрсөлдөгч нь түүний 10 настай охин Уиллоу болох юм биш үү гэсэн хүлээлт ч фэнүүдийнх нь дунд бий юм.