Жүдо бөхийн ДАШТ-ий медальтнууд

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ-ий медальтнууд

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 23-28-нд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 131 орны 865 бөх зодоглолоо. Дэлхийн аваргад Японы жүдочид таван алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Франц /4-0-1/ болон Хятад /1-1-0/-ын баг тамирчид удаалав. Монголын жүдочдын тухайд эрэгтэй долоон жинд 14, эмэгтэй зургаан жинд есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч  медалийн тавцанд гарч чадсангүй.

ДАШТ-ий медальтнуудыг танилцуулж байна.

Эрэгтэй 60 кг:

Алт: Ришод Собиров /Узбекистан/
Мөнгө: Хираоки Хироака /Япон/
Хүрэл: Илгар Мушкиев /Азербайжан/
Хүрэл: Георгий Зантарая /Узбекистан/

Эрэгтэй 66 кг:

Алт: Масаши Эбинума /Япон/
Мөнгө: Леандро Кунья /Бразили/
Хүрэл: Чо Жун-Хо /БНСУ/
Хүрэл: Муса Могушков /ОХУ/

Эрэгтэй 73 кг:

Алт: Рики Накаяа /Япон/
Мөнгө: Декс Элмонт /Голланд/
Хүрэл: Навруз Юракобилов /Узбекистан/
Хүрэл: Уго Легранд /Франц/

Эрэгтэй 81 кг:

Алт: Ким Жэ-Бум /БНСУ/
Мөнгө: Сржан Мрвалевич /Монтенегро/
Хүрэл: Леандро Гуилейро /Бразили/
Хүрэл: Сергей Тома /Молдав/

Эрэгтэй 90 кг:

Алт: Илиас Илиадис /Грек/
Мөнгө: Дайки Нишияма /Япон/
Хүрэл: Асли Гонзалез /Куба/
Хүрэл: Такаши Оно /Япон/

Эрэгтэй -100 кг:

Алт: Тагир Хайбулаев /ОХУ/
Мөнгө: Максим Раков /Казахстан/
Хүрэл: Лукас Крпалек /Чех/
Хүрэл: Иракли Цирекизе /Гүрж/

Эрэгтэй +100 кг:

Алт: Тедди Ринье /Франц/
Мөнгө: Андреас Тоелцер /Герман/
Хүрэл: Ким Сун-мин /БНСУ/
Хүрэл: Александр Михаилин /ОХУ/

Эмэгтэй 48 кг:

Алт: Харуна Асами /Япон/
Мөнгө: Томоко Фүкүми /Япон/
Хүрэл: Ева Черновицкий /Унгар/
Хүрэл: Сара Менезес /Бразили/

Эмэгтэй 52 кг:

Алт: Мисато Накамура /Япон/
Мөнгө: Юүка Нишида /Япон/
Хүрэл: Ана Карраскоса /Испани/
Хүрэл: Андреа Читу /Румын/

Эмэгтэй 57 кг:

Алт: Айко Сато /Япон/
Мөнгө: Рафаэла Силва /Бразили/
Хүрэл: Корина Каприориу /Румын/
Хүрэл: Каори Мацүмото /Япон/

Эмэгтэй 63 кг:

Алт: Жевриз Эманэ /Франц/
Мөнгө: Ёшиэ Уэно /Япон/
Хүрэл: Аника ван Эмден /Голланд/
Хүрэл: Урска Золнир /Словень/

Эмэгтэй 70 кг:

Алт: Люси Декосс /Франц/
Мөнгө: Эдит Бош /Голланд/
Хүрэл: Ёрико Кунихара /Япон/
Хүрэл: Анетт Мешарос /Унгар/

Эмэгтэй -78 кг:

Алт: Аудри Чеумео /Франц/
Мөнгө: Акари Огата /Япон/
Хүрэл: Мавра Агуиар /Бразили/
Хүрэл: Кайла Харрисон /АНУ/

Эмэгтэй +78 кг:

Алт: Вен Тун /БНХАУ/
Мөнгө: Цинь Цянь /БНХАУ/
Хүрэл: Елена Иващенко /ОХУ/
Хүрэл: Мика Сугимото /Япон/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж