Э.Амартүвшин шилдэг аравт багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин шилдэг аравт багтжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин энэ сарын 16-26-нд Норвегийн Осло хотноо хатан хаан Сонягийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцсон юм. Тэрбээр энэ удаагийн уралдааны шагналт байрт шалгараагүй ч шилдэг аравт багтаж, хоёрдугаар шатанд ая дуугаа өргөсөн байна. Осло хотноо болсон хатан хааны Сонягийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцохын тулд 43 орны 200 гаруй дуучин материал, видео бичлэгээ илгээснээс 21 орны 52 гоцлооч эрх авахад дуурийн дуучин Э.Амартүвшин багтан өрсөлдөн шилдэг аравт багтжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард ОХУ-д болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас анх удаа мөнгөн медаль хүртэн Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж