
Сүүлийн жилүүдэд Хятад улс цэрэг армийнхаа төсвийг улам бүр нэмсээр байгаа юм. 2010 онд цэргийн төсвөө өмнөх оныхоос 7.5 хувиар нэмж байсан гэнэ. Харин Хятадын парламентийн хэвлэлийн төлөөлөгч цэрэг армийн зардал ингэж өсч байгаа нь үндэслэлтэй гэж хэлжээ. Тэрээр бусад орнуудын цэрэг армийн зардалтай харьцуулахад Хятадын гаргаж байгаа хөрөнгө бага байгаа юм гэжээ. Мөн тэрээр Хятад улс армийнхаа зардлыг аль болох багасгахад анхаарлаа хандуулсан хэвээр байгаа гэсэн байна. Мөн тэрээр АНУ зэрэг оронтой харьцуулахад Хятадын цэргийн зардал хамаагүй бага байгаа гэжээ.
Гэвч Хятад ийнхүү цэргийн зардлаа нэмж байгаа нь газар нутгийн маргаантай байдаг Тайвань болон Япон зэрэг орнуудыг түгшээж байгаа юм.
Харин газар нутгийн маргаанаас болж мөргөлдөөнд орох нь Хятадын хувьд эн түрүүнд анхаарахаар асуудал биш юм гэж Бээжин дэх эдийн засгийн ажиглагч ноён Иннес Керр хэлжээ. Түүний үзэж байгаагаар Хятадын хамгийн чухал асуудал нь дотоодын эдийн засгийн өсөлт болон тогтвортой байдлын тухай асуудал байх аж. Иймээс маргааш эхлэх Хятадын Үндэсний Ардын Чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцэх учиртхай гэж байна. Мөн энэ чуулганаар нийгэмд үүсч байгаа тэгш бус амьжиргааны тухай асуудал түлхүүр асуудал болон орно гэж таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ нийгмийн үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг ч бас авч хэлэлцэхээр хүлээгдэж байгаа ажээ.