Бэрри Бондс худал мэдүүлэг өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Бэрри Бондс худал мэдүүлэг өгсөн үү?

АНУ-ын шүүгч бейсболлын алдарт тамирчин Бэрри Бондс болон түүний хуучин
дасгалжуулагч Грег Андерсон нарыг шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн
хэмээн буруутгаж байна.

Нэгдсэн улсын шүүгч Сусан Иллстон
Бондсын шинжилгээний хариуг үндэслэн тэднийг гуравдугаар сарын 21-нээс
шүүж эхлэх юм байна. “Сан Франциско Жайантс” байгт тоглож байсан од
тоглогч Бэрри Бондс одоог хүртэл стеройд хэрэглээгүй, тийм учраас
шүүхийн өмнө худал яриагүй гэж мэдүүлсээр байгаа юм. Тиймээс 2007 оны
арваннэгдүгээр сард анх үүссэн уг хэргийг яллагч тал гурав дахь удаагаа
авч хэлэлцэх болжээ. Бондсыг дээд шүүхэд дуудсан нь түүний дөрөв дэх
тохиолдол болж байна. Шүүх хурлыг шууд эхлүүлэхэд бага зэргийн асуудал
байгаа учраас 21-нээс эхлүүлэх болжээ. Шүүгч Иллстоны хэлснээр Бондсын
өмгөөлөгч болон түүний багийнхан өнгөрсөн сард түүнийг буруутгахгүй байх
шалтгаан гаргаж ирсэн гэнэ. Үүнтэй адилаар Грег Андерсон шүүх хурлын
үеэр буруугүй гэдгээ батлах боломжтой болж байгаа гэнэ. 2009 онд
Андерсон Бондсын хэргээр шүүхэд дуудагдахдаа ч алдарт тоглогчтой адил
мэдүүлэг өгсөн юм. Андерсоны хувьд жил гаруй хугацааг шоронд өнгөрөөсөн
бөгөөд түүнийг Бондсын хэргээс болж баривчилж байсан. Шүүгч Сусан
Иллстон түүнийг удахгүшй болох шүүх хурлын үеэр ч цагдан саатуулах
бодолтой байгаагаа хэлсэн байна. Харин түүний өмгөөлөгч нар энэ
хугацаанд үйлчлүүлэгчээ батлан даалтаар гарган авах гэж хөөцөлдөж байгаа
ажээ.

Б.Ялалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж