Нийслэлд газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Нийслэлд газар хөдлөв

Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдрэгджээ. Тодруулбал Шастины нэрэмжит  гуравдугаар эмнэлгийн зүүн талын наймдугаар байрны орчимд газар хөдлөлтын чичиргээ хүчтэй мэдрэгдэж, айлуудын эд зүйлс нурж, зарим хүмүүсийн толгой эргэсэн байна. Газар хөдлөлт энэ сарын 27-ны 16.30 цагийн орчимд болжээ. Оршин суугчдын   ярьж буйгаар газар хөдлөлт болох үед гэрлийн бүрхүүл савлаж, ширээн дээр байсан аягатай цай асгарч, шүүгээний гүйдэг хаалга онгойж, хаагдаж байсан. Бас зарим хүмүүсийн дотор муухайрч байсан тул байрныхаа гадна гарсан байна.

Мөн энэ өдрийн 18-19 цагийн үед Зайсан орчимд буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох байруудад газар хөдлөлтийн чичиргээ мэдэгдсэнийг оршин суугчид хэлж байна.

Тэгвэл наймдугаар сарын 27-ны бямба гаригийн 18.29 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас зүүн хойд зүгт 28 км-ын зайтай газарт 5.8 магнитудын газар хөдлөлт болсон нь нийслэлд болсон дээрх хоёр чичирхийлэлтэй давхцаж байна. 

С.Отгон


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж