“Аль-Каида”-гийн нэгэн удирдагчийг устгав

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

“Аль-Каида”-гийн нэгэн удирдагчийг устгав

Пакистанд “Аль-Каида” бүлэглэлийн удирдагчдын нэг Атийя Абд аль-Рахманыг устгалаа гэж “Associated Press” энэ сарын 27-нд АНУ-ын ерөнхийлөгчийн аппаратын өндөр тушаалын эх сурвалжийн мэдээнд тулгуулан мэдээлжээ.

Агентлагт байгаа мэдээний дагуу Атийя Абд аль-Рахман нь энэ алан хятах байгууллагын ажиллагааг удирдаж байсан ба зэрэг дэвээрээ “Аль-Каида”-гийн хоёр дахь хүн нь байжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн аппаратын эх сурвалж мэдээлснээр Аль-Рахманыг Афганистантай хил залгаа Вазирстан мужид наймдугаар сарын 23-нд устгасан байна. Түүнийг нисгэгчгүй онгоцны пуужингаар устгасан уу гэдгийг эх сурвалж хэлсэнгүй. Гэхдээ тэр өдөр Америкийн нисгэгчгүй онгоцнууд Вазирстаны уулын бүсэд цохилт хийж байсныг “АР” тэмдэглэсэн байна. Афганистан, Пакистаны уулын бүсэд террористуудыг устгахдаа америкчууд нисгэгчгүй аппаратыг өргөн ашиглаж ирсэн юм.

Ливи гаралтай Атийя Абд аль-Рахман нь энэ зургадугаар сард АНУ-ын гаргасан  Ирантай холбоотой алан хядагчдын жагсаалтад бичигдсэн байлаа. Түүнийг Иран дахь “Аль-Каида”-гийн төлөөлөгч гэсэн байжээ.

“Шударга ёсны шагнал” (“Rewards For Justice”) гэх АНУ-ын Төрийн департаментын хөтөлбөрийн хүрээнд аль-Рахманы тухай мэдээллийг нэг сая ам.доллараар үнэлсэн байжээ.     

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж