Каддафийн өргөөнөөс 150 цогцос олдов

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Каддафийн өргөөнөөс 150 цогцос олдов

Ливийн босогчид Каддафийн өргөөний дэвсгэрээс 150 цогцос олсон тухай мэдээлсэн байна. Баб аль-Азизия цогцолборын хамгаалагчид зугтахын өмнө баригдсан байсан хүмүүсийг бөөнөөр нь цаазалсан байжээ. Баривчлагдсан хүмүүсийг гар бөмбөгөөр шидлэн хөнөөсөн байж магадгүй.

Үүний өмнө Триполийн нэг шоронгийн хоригдлуудыг гарбөмбөгөөр дэлбэлэн хөнөөсөн байв. Шоронгийн өрөөнүүдээс 140 гаруй цогцос олдсон юм. Босогчид Ливийн лидерийг 72 цагийн дотор барина гэж мэдэгдсэн тухай AFP дамжуулсан байв.

Энэ цагаар Ливийн босогчдын дарга нарын нэг Абдель Хаким Велхадж (Abdel Hakim Belhadj) “шилжилтийн үе” төгсөнгүүт босогчдын отрядуудыг нэгтгэн тэдний үндсэн дээр үндэсний шинэ арми байгуулна гэж ярьсан байна.

Нийслэл нь сөрөг хүчнийхэнд эзлэгдсэний дараа Каддафи хоёр удаа радиогоор илгээлтээ гаргасан бөгөөд хаа байгаа нь тодорхойгүй буй лидерийг барьсан хүнд 1,6 сая ам.долларын шагналыг босогчид амлаад байгаа юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж