Каддафи ”Хэлэлцээр хийхэд бэлэн” гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

Каддафи ”Хэлэлцээр хийхэд бэлэн” гэв

Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафи хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан эрх мэдлээ шилжүүлэх хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Каддафи өөрийн хүү Саадиг оролцуулсан хэвлэлийн нээлттэй хэлэлцүүлэг зохиох хүсэлтээ илэрхийлжээ. Ливийн нийслэл хот болон тус улсын дийлэнх хэсгийг хяналтандаа авсан босогчид хурандаа Каддафийг нийслэлд бүгэж байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм. Каддафийн энэ хүсэлт түүний ноёрхол төгсгөл болж буйн тэмдэг гэж ажиглагчид үзэж байна. Ливийн босогчид Триполи хотыг ундны ус, шатахууны хомсдолоос гаргана гэж амласан хэдий ч иргэдийн дунд Каддафийн цэргүүд усыг хордуулж болзошгүй гэдэг болгоомжлол байгаа ажээ. Каддафийн дэглэм нуран унаж буй энэ өдрүүдэд тус оронд аллага улам гаарч байгаа гэнэ. Нийслэл хотын ойролцоох нэгэн агуулахаас өнгөрсөн баасан гаригт 50 гаруй цогцос олдсон талаар тус улсад байгаа олон улсын сурвалжлагчид мэдээлжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж