Дулааны шугам засварыг удахгүй дуусгана

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

Дулааны шугам засварыг удахгүй дуусгана

Нийслэлийн дулаан, халуун, хүйтэн усны засварын  ажил үргэлжилж байна.  Энэ жил нийслэлийн дулааны төв шугамыг 10 хэсэгт хуваан, засвар хийж байгаа юм.  Одоогоор ес нь дуусаад байгаа бөгөөд төв шугамын урсгал засварын ажил ирэх сарын 10 гэхэд бүрэн дуусах төлөвтай байна.  “Улаанбаатар дулааны Сүлжээ” компанийн инженер Д.Оргил хэлэхдээ “Нөхөөс, шинэчлэлийн буюу хуучирч муудсан шугам солих ажлыг 18 компани гүйцэтгэж байгаа. Нийслэлийн 26 хэсэгт 200-700 мм-ийн диаметртэй шугамыг нийт 3.8 км газарт байрлуулж, солих ажил хийж байна.  Насосны өргөх станцын засвар тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 10-ны хооронд хийгдэж дууссан. Нийслэлийн хэмжээнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил 95 хувьтай үргэлжилж байна” гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж