Сая гаруй хүн орон гэргүй болов

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

Сая гаруй хүн орон гэргүй болов

Ирини хар салхи АНУ-ын зүүн эргийг хамарснаас Нью Жерси хотод л гэхэд есөн хүн амиа алдаж, сая гаруй хүн орон гэргүй болж, нийтээрээ цахилгаан тасраад байна.  Асар хүчтэй хуй хэдэн арван миль үргэлжилж байгаа аж.

Аврах багийн ажилтнууд нүүх дургүй байгаа оршин суугчдад хүчтэй шуурга, аадар борооны улмаас Виржиниа мужаас Шинэ Англи хүртэлх нутагт аюултай үер болж болзошгүйг анхааруулсаар байгаа гэнэ.

Цаг уурын шинжилгээний төвийн ажилтны мэдээлж буйгаар борооны улмаас салхины хүч намдсан ч дахин дэгдэхгүй гэх баталгаагүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар АНУ-ын дийлэнх мужууд болон Канадын эрэг хүртэл хар салхинаас урьчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсан мэдэгдэл илгээсэн байна.

Ирини хар салхи байшин барилгын дээврийг хуулж, модыг үндсээр нь булгалсан төдийгүй цахилгааны шонгуудыг унагаасан гэж  тус улсын онцгой байдлын албанаас мэдээлжээ. Одоогийн нөхцөлд хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэнэ. Учир нь хар салхины дараах хүчтэй аадар борооны улмаас Бифорт, Картерет, Памлико зэрэг хотуудад үер болоод байгаа аж.

Замын ажилтнууд үндсээрээ булгарч, зам хаасан моднуудыг зайлуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байна гэж тус улсын зам тээврийн газраас мэдээлжээ. Умард Каролина мужид тус бүсийн цагаар бямба гаригийн оройн 19 цагийн үед цахилгаан тасарсан тул 5,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама хар салхины учруулсан хохирлыг арилгах арга хэмжээ авч эхэлсэн гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.  Тус улсын онцгой байдлын албаны 6,500 гаруй аврах ажилтнууд гамшиг тохиолдсон бүсэд ажиллаж байгаа юм байна. Улаан загалмайн нийгэмлэг орон гэргүй болсон 13,000 гаруй хүнийг баасан гаригийн орой түр хорогдох байранд шилжүүлжээ.

Зургийн цомог үзэх

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж