Дижитал гитарны эрин үе ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Дижитал гитарны эрин үе ирлээ

Хэрвээ та гитар хөгжимд үнэнчээр дурлагсдын нэг мөн бол танд зориулсан нэгэн сайхан мэдээ гарчээ. Зохион бүтээгчид гитарын шинэ үеийг нээж, дижитал гитарыг зохион бүтээсэн байна.

Хуучны утастай гитар одоо хоцрогдох цаг нь иржээ. Хэрэв та этгээд сонин, зохиомол хөгжмийн зэмсэг хайж байгаа бол Misa Digital Instruments-ийн зохион бүтээсэн, уламжлалт гитарны дуугаралтыг дижитал аудио техниктэй хослуулан бүтээсэн утасгүй, 8 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй дижитал гитарыг туршаад үзэх хэрэгтэй. Misa Digital Instruments компани уг гитараа Kitara хэмээн нэрлэсэн байна. Тус компани дижитал кэйбоардын амьд дуугаралтыг өөрсдийн бүтээсэн гитарт шингээж, мэдрэгчтэй дэлгэц дээр хөгжимчдийг электрон аялгуу тоглох боломжтой болгохыг гол зорилгоо болгожээ. Kitara дижитал гитар нь 849 ам.долларын үнэтэй ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж