“Франц үнсэлт”-ийг үзэгчдэд мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

“Франц үнсэлт”-ийг үзэгчдэд мэдрүүлнэ

Монголын үндэсний Боловсрол суваг телевизийн “Кино код” нэвтрүүлгээр үзэгчидтэй мэндчилэх болсон жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр хоёр дахь дэлгэцийн бүтээлийн ажилдаа оржээ. "Луйврын хот" нэртэй кино туурвиж найруулагчийн замналаа эхлүүлсэн тэрбээр энэ удаад “Франц үнсэлт” нэртэй инээдмийн, хайр дурлалын, романтик киноны найруулагчаар ажиллахын зэрэгцээ өөрөө гол дүрд нь тоглож байгаа гэнэ. Тэгвэл, энэхүү киноны постер буюу зурагт хуудас саяхан хэвлэгдсэн байна.

Ирэх есдүгээр сараас эхлэн “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарах уг киноны гол дүрд жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар тоглосноос гадна “Киви” хамтлагийн ахлагч Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа гээд олны танил эрхмүүд оролцон тогложээ. Энэ намрын инээдмийн киноны өнгийг нэмэн залуу уран бүтээлчид “Франц үнсэлт”-ийг  үзэгчдэд мэдрүүлэх нь ээ. 

А.Зу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж