Кейжи Сүзүки Парист зодоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Кейжи Сүзүки Парист зодоглож байна

Японы алдарт бөх Кейжи Сүзүкиг монголчууд андахгүй. Бээжингийн олимпийн эхний тойргийн барилдаандаа Монголын анхны олимпийн аварга Н.Түвшинбаярт ялагдаж, япончууд төдийгүй дэлхийн сая сая үзэгчдийн тааврыг будилуулсан домогт Сүзүки энэ өдрүүдэд Францад болж буй 2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байна.

2004 оны Афины олимпийн аварга тэрбээр 2003 оны ДАШТ-ий үнэмлэхүй жинд аваргалж, дараа нь 2005 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг-д алтан медаль хүртэж байсан бол өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын үнэмлэхүй жингийн хүрэл медалийн эзэн болсон юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч үзэж байгаа домогт жүдоч Кейжи Сүзүкиг одоогоор хоёр ялаад байна.

Монголын Үндэсний олимпийн хорооны санаачилсан тулааны спортын дэлхийн шилдэг тамирчинд олгодог  “Чингис хаан” цомын анхны эзнээр шалгарсан Сүзүки 2007 онд Монголд зочилж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж