УИХ-ын дарга Өмнөговь аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Өмнөговь аймагт ажиллана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
      Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, тус аймгийн зарим сум, аж ахуйн нэгж, байгууллагын ажил байдалтай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсож, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчилна.

        Мөн Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг эзэмшихтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийн явцтай газар дээр нь  үзэж танилцах юм.

        Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, зарим  агентлагийн удирдах ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгуулагын сурвалжлагчид дагалдана гэж УИХ-ын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж