Сурагчид БНСУ-д аялав

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Сурагчид БНСУ-д аялав

Хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж, нийслэлийн 116 дугаар тусгай дунд сургуулийн сурагчид БНСУ-ын Сөүл хот болон Чэжү арлаар аялаад иржээ. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, “Эвсэг санаа” төрийн бус байгууллага хамтран дээрх сургуулийн харааны бэрхшээлтэй, мөн урлагийн авьяастай сурагчдыг сонгон БНСУ-д аялуулах санаачлага гаргаж, гадаад руу аялах мөрөөдлийг нь биелүүлсэн байна. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Чэжү аралд Ченжиен нэртэй алдартай хүрхрээ байдаг байна. Жуулчдын Чэжү арлыг зорих шалтгаан нь дээрх хүрхээг үзэж сонирхоход оршдог аж. Харин нийслэлийн 116 дугаар тусгай дунд сургуулийн сурагчид энэхүү алдарт хүрхрээг үзсэний зэрэгцээ тус арал дээрх олон сонирхолтой байгалийн өвөрмөц тогтоцтой танилцаж, эцэг, эхдээ, найзууддаа ярих сонин ихтэй иржээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж