Б.Тэмүүлэн ялагдал хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн ялагдал хүлээлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдөр Парисын татамид эрчүүдээс “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр /-100/, ОУХМ Б.Тэмүүлэн /100/, Н.Батсуурь /+100/, Б.Төгөлдөр /+100/, эмэгтэйчүүдээс  Гавьяат тамирчин Д.Цэрэнханд /+78/ нар хүч үзэх юм.

Өнөөдрийн барилдааны эхэнд -100 кг-д өрсөлдсөн манай тамирчин Б.Тэмүүлэн Голландын алдарт бөх, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2010 оны Дэлхийн аваргын мөнгө, 2008 оны Европын аваргын алт, 2009 оны Европын аваргын мөнгөн медальт Хенк Гролд ялагдлаа. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж