Нигер дэх НҮБ-ын барилгад халджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Нигер дэх НҮБ-ын барилгад халджээ

Нигерийн нийслэл Абужа хот дахь НҮБ-ын барилгад баасан гаригийн өглөө дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 10 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Абужа хотын эмнэлэгт найман хүний цогцос хүргэгдсэний зургаа нь эрэгтэй хоёр нь эмэгтэй байсан бөгөөд дэлбэрэлтэнд НҮБ-ын барилгын нэг жижүүр бүхэлдээ өртөж сүйрсэн байна.

Халдлага үйлдэгчид тэсрэх бөмбгийг автомашинд байрлуулж, НҮБ-ын барилгын үүдний хамгаалалтыг сэтэлснээр байшинд халдсан ба дэлбэрэлтэнд барилгын тав хүртэлх давхрууд нэрвэгдэж, бүх цонх шилнүүд хагарч бутарсан байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр Абужа хотын цагдаагийн газрын байрны автомашины зогсоол дээр мөн хүчтэй дэлбэрэлт болж их хэмжээний хохирол учруулсан бөгөөд Нигерийн нийслэлд энэ мэтчилэн халдлага гарах нь сүүлийн үед олширч байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж