Саркози Ливид айлчилна гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Саркози Ливид айлчилна гэв

Францын Ерөнхийлөгч Николя Саркози Ливийн дарангуйлан удирдагч Муаммар Каддафийг баривчилсан даруйд Ливи улсад айлчилна хэмээн баасан гаригт мэдэгдлээ. Францын нийслэл Парис хотноо есдүгээр сарын 1-ний өдөр товлогдсон Ливийн асуудлаарх хурлын дараа ноён Саркози Их Британийн Ерөнхий сайд Девид Камероны хамтаар дарангуйлалд автсан Умард Африкийн Ливи орныг зорих ажээ.

Францын Ерөнхийлөгч Каддафийг тэмцэгчдийн гарт орсон цагт л Ливид айлчилна гэдгээ онцлон мэдэгдсэн бөгөөд тэрээр тэмцэгчдийн гол түшиц газрууд болсон нийслэл Триполь болоод Мисрата, Бенгази хотуудад очих аж.

Даваа гаригт тэмцэгчид Триполь хотод нэвтэрч, Каддафийн цэргийн хүчний стратегийн гол бүсийг эзлэн авсан ч Каддафийг өнөө хэр нь баривчилж чадаагүй байгаа. Тиймээс тэмцэгчид үхсэн, амьд нь хамаагүй Каддафийг барьж өгсөн хүнд 1,6 сая ам.долларын шагнал амлаад байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж