Ирини хар шуурга Нью-Йоркийг дайрч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Ирини хар шуурга Нью-Йоркийг дайрч магадгүй

“Ирини” хар шуурга АНУ-ын зүүн эргийг чиглэж яваа ба Америкийн хар шуургыг мэдээлэх төвөөс Нью-Йоркийн оршин суугчдад хандаж болзошгүй гамшигт бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. Хар шуурга энэ амралтын өдрүүдээр Умард Каролиныг дайрч, цаашид умардыг чиглэн Виржиния, Делавари, Нью Жерсийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж.

Хар шуурганы төв Нью-Йорк хотын эргээр үлдэх төлөвтэй байгаа ч Лонг-Айландын зүүн хэсэг шуурганд өртөж магадгүй байна. Шуурга ирж байгаатай холбогдуулан эрэг орчмоор амьдарч байгаа иргэдийг сайн дураараа аюултай бүсээс даруй холдохыг анхааруулж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж