“Мартагдашгүй намар-2” дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

“Мартагдашгүй намар-2” дэлгэцнээ гарна

“Мартагдашгүй намар” кино 30 жилийн дараа дэлгэцнээ дахин амилах нь ээ. “UBS” телевизийн уран бүтээлчид “Universe Best Songs-2011” тэмцээний шилдэг 25 оролцогчтой хамтран “Мартагдашгүй намар-2” киноны орчин үеийн хувилбарыг бүтээхээр Сэлэнгэ аймагт зураг авалтын ажилдаа оржээ. “Мартагдашгүй намар” киноны 30 жилийн ойд зориулж уг киног бүтээж буй бөгөөд  зураг авалтын ажил 30 хувьтай байгаа гэнэ. Өмнө нь “UBS” телевизийн уран бүтээлчид “Universe Best Songs” наадмын шилдэг 25 орологчдын хамт “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа” мюзиклийг бүтээж байсан юм. “Мартагдашгүй намар” киног урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин гуай найруулсан ба түүнээс кино багийнхан албан ёсоор зөвшөөрөл авчээ. Сонирхуулахад, Х.Дамдин найруулагчийн охин Д.Отгонзаяа “Мартагдашгүй намар-2” киноны найруулагчаар ажиллаж байгаа гэнэ.  Тус киноны нээлт ирэх аравдугаар сард болох юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж